Хэрвээ та Австралид student visa-тай, мөн ABN-аар дамжуулж ажил хийж байгаа бол дараах зүйлсийг заавал мэдэж байх хэрэгтэй!
Та ABN-тай бол жил бүр татварын тайлан заавал өгөх үүрэгтэй!
* Орлого олсон, олоогүй хамаагүй “zero income” ч гэсэн тайлан өгөх ёстой.
* Тайлан өгөх хугацаа: 7-р сарын 1 – 10-р сарын 31 хооронд.
Тайлан өгөөгүй бол:
* ATO (Australian Tax Office)-с танд $313+ торгууль ногдуулах боломжтой.
* Таны ABN-ийг цуцалж болзошгүй.
* Олон жил тайлан өгөөгүй бол татварын өр, хүү, торгууль бодогдоно.
* Хамгийн ноцтой нь – визийн нөхцөл зөрчсөн гэж үзэгдэж, виз сунгалт эсвэл шинэ виз авахад асуудал үүсэх эрсдэлтэй.
Student visa-тай оюутнуудад:
* 2 долоо хоногт 48 цаг ажиллах хязгаар үйлчилдэг.
* ABN-р ажиллахдаа энэ хязгаарыг давсан, тайлан өгөөгүй бол визэнд чинь муу нөлөөтэй.
Яах хэрэгтэй вэ?
1. Нэн даруй ATO-д тайлангаа өг.
* Орлого байгаагүй бол “Nil return” гэж мэдүүлнэ.
* [my.gov.au](https://my.gov.au) –оор өөрөө мэдүүлэх, эсвэл tax agent-тай холбогдох боломжтой.
2. Өмнөх жилүүдийн тайлангаа шалга.
* Хугацаа хэтэрсэн бол торгууль нэмэгдэхээс өмнө нөхөж өг.
3. MyGov акаунтаа шалгаж, ATO-гийн мэдэгдэл ирсэн эсэхийг үзээрэй.
Хэрвээ чи ABN-тай ч тайлан огт өгөөгүй бол, одоо л анхаарах цаг!
Хойшлуулбал торгууль, бүр визэнд хүртэл асуудал үүсэх эрсдэлтэй шүү!