Бидний тухай
Бид Австралид амьдарч буй Монголчуудынхаа өдөр тутмын хэрэгцээг хангах, харилцан холбогдох, мэдээлэл солилцох орон зайг бий болгохоор энэхүү вэбсайтыг нээлээ.
Манай вэбсайтаар дамжуулан:
-
Монголчууддаа зориулсан ажлын байрны зарууд
-
Хэрэглэж байсан болон шинэ бараа бүтээгдэхүүнээ зарж, худалдах боломж
-
Австралид амьдрахад хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө
-
Мөн олон нийтэд зориулсан сонирхолтой мэдээ, зар сурталчилгаа-г нэг дор авах боломжтой.
Бидний зорилго бол Австралид суугаа Монголчуудыг нэгтгэж, дэмжиж, хамтын хүчээр хөгжил, дэвшилд хүрэх явдал юм.
Энэхүү сайт нь таны зар, мэдээлэл, бизнесийг олон Монголчуудтай холбох гүүр байх болно.
Хамтдаа илүү том, хүчирхэг Монгол нийгмийг Австралид бүтээцгээе!