Австрали улсад ажил хайх нь

Илүү дэлгэрүүлсэн мэдээлэл болон ажлын сайтуудын талаарх мэдээллийг доорх линкээр уншаарай:

Австралид гадаад иргэн ажил олох нь боломжтой хэдий ч тодорхой бэлтгэл, шаардлага хэрэгтэй. Зарим төрлийн ажил олоход мэргэжлийн ажилаас илүү амар байдаг ба хэрэв та мэргэжилээрээ болон туршлага шаарддаг ажилд орохоор зэхэж байгаа бол доорх зүйлүүдийг нягтлаад мэдээд авах хэрэгтэй.

  • Визийн нөхцөлөө тодорхой болгох: Ажил хайхаасаа өмнө таны виз ямар ажил хийхийг зөвшөөрдөгийг шалга. Жишээ нь, оюутны виз зөвхөн хязгаарлагдмал цагийн ажил хийх боломжтой. Өөрийн VEVO дээрээс хэдэн цаг ажиллах зөвшөөрөлтэйгөө шалгаад аваарай. Хэрэв та Австралид ажлын визээр ирсэн эсвэл ажлын визлүү солисон бол бүтэн цаг ажиллах эрхтэй байх өндөр магадлалтай. Зөвхөн аялалын виз ямар ч ажлын зөвшөөрөлгүй байдаг бол аялангаа ажиллах виз ажлын зөвшөөрөлтэй, харин сургалтын виз хагас цагын ажилын зөвшөөрөлтэй ихэвчлэн байдаг.
  • Англи хэлээ бэхжүүлэх: IELTS эсвэл TOEFL-ийн оноо шаардагдахгүй ч ярилцлага, резюме бичихэд өндөр түвшний англи хэл хэрэгтэй. Хэлний сургалтанд хамрагдах нь давуу тал болно. Зарим ажил хэлний нээх шаардлагагүй байдаг ба тийм төрлийн ажилд ихэвчлэн танил талаараа орох магадлал өндөр байдаг. Гэхдээ заавал ажил гэлгүй наад захын дэлгүүр орох, найз нөхөдтэй болох, хэрэгтэй мэдээллээ авахад заавал англи хэл хэрэгтэй болох учир Англи хэлээ бэхжүүлэх шаардлага заавал гарна.
  • Австралийн стандартын резюме бэлтгэх: Австралид ур чадвар төвтэй, товч тодорхой резюме илүүд үздэг. Өмнөх ажлын туршлагаа тоон үзүүлэлтээр илэрхийл (жишээ нь: “борлуулалтыг 20%-иар өсгөсөн”). Австралид туршлага маш чухал. Та туршлага өндөртэй байх тусам ажилд орох магадлал ихэснэ. Тиймээс орох гэж буй ажилдаа зориулан, зөвхөн тэр чиглэлийн туршлагаа резюме дээрээ тодорхой бичих хэрэгтэй. Тоон үзүүлэлтээр өөрийн чадвараа үнэлэх нь ажил олгогчдод бас их хурдан тусдаг. Ажил олгогчид маш олон саналаас сонгож ажлын ярилцлагад урьж байгаа учир өөрийн резумег ойлгомжтой байлгах тусам таны туршлага, чадварыг илүү олж харах магадлалтай.
  • Салбарын эрэлт судлах: Эрүүл мэнд, мэдээллийн технологи, барилга, боловсрол зэрэг салбаруудад гадаад ажилчдын эрэлт өндөр. Таны мэргэжил эдгээртэй хэрхэн уялдаж байгааг тодорхойл. Мөн эдгээд салбар доторх мэргэжил бүр эрэлтийн үзүүлэлтээрээ адилгүй байдаг учир өөрийн мэргэжилийг давхар шалгачих хэрэгтэй. Австралид эрэлттэй мэргэжилийн жагсаалт, чадварлаг мэргэжлийн жагсаалт гээд байдаг ба таны мэргэжил тэнд байх нь таны мэргэжилээрээ ажилд орох боломж илүүг харуулна. Гэхдээ жил бүр энэ жагсаалтуудыг дагаад гадаад оюутнууд мэргэжилээ сонгон суралцаж, эдгээр жагсаалтууд өөрчлөгддөг гэдгийг бодолцох хэрэгтэй.
  • Сүлжээ өргөжүүлэх: Найз нөхөд, танилуудын зөвлөмж, LinkedIn дээрх мэргэжлийн холбоо, арга хэмжээнд оролцох нь ажлын боломжийг нэмэгдүүлдэг. LinkedIn дээр ажлын профайл нээгээд арга хэмжээнд оролцож өөрийн профайлыг бусдад тараах нь таны танилын хүрээг ихэсгэнэ. Та ажлын ярилцлагад уригдаад таньтай цуг өөр нэг хүн ижил туршлага, чадвараар үлдлээ гэж бодоход ажил олгогч уулзаж байсан хүнээ сонгох магадлал өндөртэй байдаг.
  • Ярилцлагад бэлтгэх: Австралийн ажил олгогчид шууд, тодорхой хариултыг үнэлдэг. Өөрийгөө танилцуулах богино “pitch” бэлтгэх нь чухал. Ямар нэгэн сайт ашиглаж байгаа бол ажил олгогчруу шууд бичих, өөрийг танилцуулсан богино видео гэх мэт зүйлүүд нөлөө үзүүлэх боломжтойн.
  • Тэвчээртэй байх: Ажил хайх үйл явц удаан үргэлжилж болох тул олон газарт өргөдөл гаргаж, хүлээцтэй хандах хэрэгтэй.

Эдгээр алхмуудыг дагаснаар Австралид гадаад иргэн ажил олох боломж нэмэгдэнэ.

Дүгнэлт

🌟 Гадаад ажил хайгчдад нэмэлт зөвлөгөө

  • Австралийн стандартын дагуу товч тодорхой резюме бэлтгэх.
  • Визийн статусыг тодорхой бичих.
  • Эрэлт өндөртэй салбаруудад анхаарах (эрүүл мэнд, IT, боловсрол, барилга).
  • Мэргэжлийн уулзалт, арга хэмжээнд оролцож сүлжээ өргөжүүлэх.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *