Австралийн Байнгын Оршин Суугч (PR) болох Визийн Боломжууд
2025 оны шинэчлэгдсэн гарын авлага
Австралид ажиллаж, амьдрахыг хүсэж байгаа хүн бүрийн мөрөөдөл бол байнгын оршин суугч болох (PR) билээ.
Энд бид хамгийн түгээмэл 7 төрлийн визийн замыг тайлбарлаж байна — аль нь танд тохирохыг олж мэдээрэй 👇
🧩 1. Skilled independent visa (Subclass 189)
Төрөл: Шууд байнгын оршин суугчийн виз
Давуу тал: Ажил олгогч эсвэл мужийн ивээн тэтгэгч (sponsorship) шаардахгүй.
✅ Гол нөхцөлүүд:
- Мэргэжил нь Skilled Occupation List-д багтсан байх
- Skills Assessment буюу ур чадварын үнэлгээтэй байх
- 45 наснаас доош байх
- 65-аас дээш оноо (нас, англи хэл, боловсрол, туршлага гэх мэт) авах
- Additional information: EOI илгээж, урилга авах
🌟 Давуу тал:
- Шууд PR
- Австралийн хаана ч амьдрах боломжтой.
- Гэр бүлийн гишүүдийг хамруулж болно.
⚠️ Сул тал:
- Маш өрсөлдөөнтэй
- Урилга ирэхийг хүлээх шаардлагатай.

🌏 2. Skilled nominated visa (Subclass 190)
Төрөл: Муж эсвэл нутаг дэвсгэрийн нэр дэвшүүлэлттэй PR виз
✅ Гол нөхцөлүүд:
- Тухайн мужийн жагсаалтад мэргэжил нь байх
- Мужийн шаардлагыг хангах (жишээ нь тухайн мужид суралцсан эсвэл амьдарч байгаа)
- EOI илгээж, мужийн урилга авах
🌟 Давуу тал:
- 189-аас илүү амархан урилга авдаг
- Шууд PR
- Мужийн дэмжлэгтэй
⚠️ Сул тал:
- Ихэнхдээ тухайн мужид 2 жил ажиллаж, амьдрах үүрэгтэй
- Мөн муж бүрийн журам өөр учир тухайн мужийнхаа журам болон шаардлагад тааруулж бэлдэнэ.

🏡 3. SKILLED WORK REGIONAL VISA (Subclass 491 → 191)
Төрөл: Түр хугацааны визээс → PR болох зам
Хүчинтэй хугацаа: 5 жил
PR болох: 3 жил дараалан бүс нутагт ажилласны дараа
✅ Гол нөхцөлүүд:
- Мэргэжил нь Regional Occupation List-д байх
- Муж эсвэл хамаатан бүс нутгаас ивээн тэтгэх
- 3 жил бүс нутагт амьдрах ба ажиллах
- Жил бүрийн орлого нь $53,900+ байх
🌟 Давуу тал:
- Уриалга авах боломж өндөр
- Гэр бүлийг хамруулж болно
- 3 жилийн дараа PR авах боломж
⚠️ Сул тал:
- Зөвхөн бүс нутагт амьдрах үүрэгтэй
- PR авахад хугацаа шаардана

👷♂️ 4. Employer sponsored pathway (Subclass 482 → 186)
Төрөл: Ажил олгогчийн спонсор визээс → PR визрүү
✅ Гол нөхцөлүүд:
- Ажил олгогч нь Australian approved sponsor байх
- Мэргэжил нь sponsorship list-д орсон байх
- 2–3 жил ивээн тэтгэгч компанид ажилласан байх
- Англи хэл, ур чадварын шаардлага хангах
🌟 Давуу тал:
- PR-д хүрэх тогтвортой зам
- Ажил олгогч тусалдаг
- Ажлын туршлага хуримтлуулна
⚠️ Сул тал:
- Нэг ажил олгогчтой удаан хугацаанд байх хэрэгтэй
- Хязгаарлагдмал мэргэжилтэй

🎓 5. Graduate visa pathway (Subclass 485 → 189/190/491)
Төрөл: Түр хугацааны визээс → PR визруу шилжих
✅ Гол нөхцөлүүд:
- Австралийн боловсролын байгууллагад 2 жилээс дээш суралцсан байх
- Сургалт дууссанаас хойш 6 сарын дотор өргөдөл гаргах
- 2–6 жил хүчинтэй виз олгоно (сургалтын түвшнээс хамаарна)
🌟 Давуу тал:
- Төгссөний дараа ажиллах боломж
- Англи хэл, ажлын туршлага сайжруулах
- Дараагийн PR визийн шалгуураа бэлтгэх
⚠️ Сул тал:
- Сургалтын дараах түр хугацааны визээ авсаны дараа pr авах визийнхээ шалгуурыг хангах ёстой бөгөөд д
- Дараагийн алхамыг урьдчилан төлөвлөх шаардлагатай

💞 6. Partner visa (Subclass 820/801, 309/100)
Төрөл: Хосын харилцаанд суурилсан PR виз
✅ Гол нөхцөлүүд:
- Австралийн иргэн эсвэл PR-тэй хүнтэй релэшиншип харилцаатай байх
- Хоёр шаттай:
- Түр (820/309)
- 2 жилийн дараа байнгын (801/100)
🌟 Давуу тал:
- 2 жилийн дараа PR авах
- Ажиллах, суралцах эрхтэй
- Same-sex хосуудад мөн хамаарна
⚠️ Сул тал:
- Харилцаагаа батлах олон баримт шаардлагатай
- Хураамж өндөр (~$8,850)
- Процесс удаан

👪 7. Эцэг Эхийн Виз (Parent Visas)
Төрөл: Гэр бүлийн нэгдлийн PR виз
✅ Гол төрөл:
- Contributory Parent Visa (143/173)
- Aged Parent Visa (804)
🌟 Давуу тал:
- Гэр бүлээ нэгтгэх боломж
- Байнгын оршин суугч болох зам
⚠️ Сул тал:
- Хүлээлгийн хугацаа урт (10–20 жил хүртэл)
- Contributory визийн хураамж өндөр (~$47,000+)

We hope this information helps you to decide on your pathway. Many people want to know about the visa types and the paths to become permanent residents, but many of us still do NOT know about all the opportunities till now. Please feel free to contact us thorough Facebook messenger and contact us page in this website.

