Өөрийн туршлага болон мэргэжилийг ашиглан ажлын виз авж цаашдаа байнгийн оршин суугч болохоор сонирхож буй хүн бүрийн хамгийн түгээмэл сонгол бол энэ виз билээ. Тэгвэл энэ визний 4 төрөл болон хангах зайлшгүй шаардлага, төлбөрийн талаар доор орууллаа. Хамгийн доор байгаа линк дээр дарж өөрийн мэргэжилийг энэ визний ангилалд багтаж буй үгүй шалгах боломжтой.

core skills stream
Энэ виз дээр үлдэх хугацаа : 4 жил хүртэл
Үнэ: AUD3,210.00
Permanent residence мэдүүлэх боломж : Шаардлага хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр мэдүүлэх боломжтой.
Та дараах шаардлагуудыг хангах ёстой:
- Үндсэн Ур Чадварын Мэргэжлийн Жагсаалт (CSOL)-д багтсан мэргэжлээр ажиллах нэр дэвшигдсэн байх
- Тухайн мэргэжлийн Жилийн Зах Зээлийн Цалингийн Хэмжээ (AMSR)-ээс доошгүй, мөн Үндсэн Ур Чадварын Орлогын Доод Босго (CSIT)-оос багагүй цалин авах
- Нэр дэвшсэн мэргэжил эсвэл түүнтэй холбоотой салбарт дор хаяж 1 жилийн ажлын туршлагатай байх
- Хэрэв таны мэргэжилд шаардлагатай бол холбогдох ур чадварын үнэлгээтэй байх
- Зөвхөн таны ивээн тэтгэгч эсвэл холбоотой байгууллагад ажиллах (хэрэв чөлөөлөгдөөгүй бол)
- Англи хэлний ур чадварын доод түвшинг хангах (чөлөөлөгдөөгүй бол үүнийг нотлох шаардлагатай)
Specialist skills stream
Энэ виз дээр үлдэх хугацаа : 4 жил хүртэл
Үнэ: AUD3,210.00
Permanent residence мэдүүлэх боломж : Шаардлага хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр мэдүүлэх боломжтой.
Core skills stream-с ялгаатай тал:
Австрали болон Шинэ Зеландын Мэргэжлийн Стандарт Ангилал (ANZSCO)-ын 1, 2, 4, 5 эсвэл 6-р үндсэн бүлэгт багтсан мэргэжлээр нэр дэвшигдэж, Мэргэжлийн Ур Чадварын Орлогын Босго (Specialist Skills Income Threshold)-той нийцэх цалинтай байх
- Тухайн мэргэжлийн Жилийн Зах Зээлийн Цалингийн Хэмжээ (AMSR)-ээс доошгүй, мөн Үндсэн Ур Чадварын Орлогын Доод Босго (CSIT)-оос багагүй цалин авах
- Нэр дэвшсэн мэргэжил эсвэл түүнтэй холбоотой салбарт дор хаяж 1 жилийн ажлын туршлагатай байх
- Хэрэв таны мэргэжилд шаардлагатай бол холбогдох ур чадварын үнэлгээтэй байх
- Зөвхөн таны ивээн тэтгэгч эсвэл холбоотой байгууллагад ажиллах (хэрэв чөлөөлөгдөөгүй бол)
- Англи хэлний ур чадварын доод түвшинг хангах (чөлөөлөгдөөгүй бол үүнийг нотлох шаардлагатай)
Labour agreement stream
Core skills stream-с ялгаатай тал:
Энэ виз дээр үлдэх хугацаа : 4 жил хүртэл
Үнэ: AUD3,210.00
Permanent residence мэдүүлэх боломж : Таны ажил олгогч таныг (subclass 186) байнгын оршин суух эрхэд ивээн тэтгэх боломжтой.
Та дараах шаардлагуудыг хангах ёстой:
Хөдөлмөрийн Гэрээний нөхцлийн дагуу заасан тодорхой мэргэжлээр нэр дэвшигдсэн байх
Хэрэв Хөдөлмөрийн Гэрээнд өөрөөр заагаагүй бол, сүүлийн 5 жилийн хугацаанд дор хаяж 12 сарын бүтэн цагийн холбогдох ажлын туршлага эсвэл түүнтэй дүйцэх ажлын туршлага эзэмшсэн байх
Хэрэв ажлыг хагас цагийн эсвэл түр хугацааны байдлаар хийсэн бол энэ нь дор хаяж 12 сарын бүтэн цагийн ажилтай дүйцэхүйц байх ёстой
- Хэрэв таны мэргэжилд шаардлагатай бол холбогдох ур чадварын үнэлгээтэй байх
- Зөвхөн таны ивээн тэтгэгч байгууллагад ажиллах
- Англи хэлний ур чадварын доод түвшинг хангах (чөлөөлөгдөөгүй бол үүнийг нотлох шаардлагатай)
482 визний ангилалд багтах мэргэжлийн жагсаалт
Доош гүйлгээд skilled occupation list filter цонхон дээр очоод визаны төрлөөр 482 визыг сонгосноор та өөрийн мэргэжил энэ листэд байгаа үгүйг харж болно.
Хэрэв таньд дээрх мэдээлэл хэрэг болсон бол коммент үлдээнэ үү. Баярлалаа