Австралид төрөх (ерөнхий мэдээлэл)

Агуулга:

  • Хүүхдийн иргэншил
  • Эмнэлгийн болон төрөх зардал (төрийн болон хувийн эмнэлэг), хувийн даатгалаас төлөхөд шаардах зүйлүүд
  • Хүүхдийн виз
  • Төрсний гэрчилгээ
  • Ирээдүйн иргэншил
  • Дүгнэлт

1️⃣ Хүүхдийн иргэншил

  • Хүүхэд Австралид төрсөн ч автоматаар Австралийн иргэн болохгүй.
  • Иргэн болохын тулд эцэг, эхийн нэг нь:
    • Австралийн иргэн, эсвэл
    • Байнгын оршин суугч байх ёстой.
  • Хэрэв хоёр эцэг эх нь түр визтэй (жишээ нь: оюутны виз, ажлын виз, жуулчны виз) бол хүүхэд эцэг эхийнхээ визийн статусыг дагана.

👉 Жишээ: Ээж нь оюутны визтэй бол хүүхэд нь хамтрагч (dependent) визтэй болно.

baby, newborn, child, parenting, parent, mother, care, sleeping, human, cute, bonding, son, happy mothers day, daughter, mom, mum

2️⃣ Эмнэлгийн болон төрөх зардал

  • Medicare (Австралийн төрийн эрүүл мэндийн даатгал) нь зөвхөн:
    • Австралийн иргэн
    • Байнгын оршин суугч
    • Зарим орны (Англи, Шинэ Зеланд, Ирланд гэх мэт) харилцан эрүүл мэндийн гэрээтэй орны иргэдийг хамардаг.
  • Гадаадын иргэн, Medicare байхгүй тохиолдолд:
    • Хувийн эрүүл мэндийн даатгалтай байх эсвэл бүх зардлыг өөрөө төлөх хэрэгтэй.
    • Даатгалгүйгээр Австралид төрөх зардал нь 5,000 – 15,000 AUD (эсвэл түүнээс дээш) байж болно.

💰 Австралид төрөх зардлын харьцуулалт

🔹 Төрийн эмнэлэг (Public Hospital)
  • Medicare байхгүй тохиолдолд төрийн эмнэлэгт төрөхөд төлбөр өндөр гардаг.
  • Ерөнхийдөө:
    • Энгийн төрөлт (natural birth) → 2,000 – 8,000 AUD
    • Хагалгаагаар төрөлт (C-section) → 5,000 – 12,000 AUD
    • Хүүхэд эрчимт эмчилгээ (NICU) шаардлагатай бол → нэмэлт 2,000 – 5,000 AUD (эсвэл түүнээс дээш)

✅ Давуу тал:

  • Төрсний дараах сувилгаа, хүүхдийн хяналт зэрэг нэгтгэсэн үйлчилгээтэй.
  • Эмнэлгийн чанар өндөр, мэргэжлийн баг ажиллана.

❌ Сул тал:

  • Medicare байхгүй бол зардал их.
  • Өрөө сонгох (тухайн өдрийн өрөөний орон тооноос хамаардаг), эмчээ сонгох боломжгүй.

🔹 Хувийн эмнэлэг (Private Hospital)
  • Эмч, өрөө, үйлчилгээ зэргийг өөрөө сонгож болдог.
  • Даатгалгүй бол зардал маш өндөр.
  • Ерөнхийдөө:
    • Энгийн төрөлт → 8,000 – 12,000 AUD
    • Хагалгаагаар төрөлт (C-section) → 12,000 – 15,000+ AUD
    • Нэмэлт үйлчилгээ, тусгай өрөө → 2,000 – 5,000 AUD нэмэгдэнэ.

✅ Давуу тал:

  • Өөрийн хүссэн эмчтэй төрөх боломжтой.
  • Илүү тухтай өрөө, VIP үйлчилгээ.

❌ Сул тал:

  • Даатгалгүй бол хамгийн үнэтэй сонголт.
  • Зарим тохиолдолд төрсний дараах үйлчилгээ нь тусад нь төлбөртэй байдаг.

Scrabble tiles spelling 'Health Insurance' on a calendar with pills.

🔹 Даатгалын ач холбогдол

  • Хэрэв Австралид урт хугацаагаар амьдрах гэж байгаа бол International Student Health Cover (OSHC) эсвэл Visitor Health Insurance , Overseas Visitor Health Cover (OVHC) авах хэрэгтэй.
  • Эдгээрийн зарим нь жирэмслэлт, төрөлтийг хэсэгчлэн эсвэл бүрэн төлдөг (даатгал авахдаа “maternity cover” байгаа эсэхийг шалгах хэрэгтэй). Ихэнх даатгалийн төрөлүүд жирэмслэлт болон төрөлтийг даахад тодорхой хүлээлгийн хугацаа заадаг ба энэ нь ойролцоогоор даатгал эхэлсэнээс хойш 12 сар байдаг.
  • Зарим гэр бүл гол виз эзэмшигчээ даатгуулаад, хамтран виз эзэмшигчүүд тусдаа даатгал авсан байдаг ба ийм тохиолдолд та гол даатгуулагч буюу виз эзэмшигч биш л бол даатгалаас төрөлтийг даадаггүй.

3️⃣ Хүүхдийн виз

  • Хүүхэд төрсний дараа эцэг эхийнхээ визийг дагана.
  • Хүүхдэд төрсний дараа тусгайлан виз хүсэх шаардлагатай. ” Шинээр төрсөн хүүхдэд виз хүсэх” хэсгээс уншина уу.
  • Мөн хүүхдийнхээ эх орны паспортыг Австрали дахь Элчин сайдын яамаар дамжуулан авах хэрэгтэй. Та онлайнаар бичиг баримтаа хавсаргаад, тайлбараа бичээд элчин сайдын яамруу явуулж болдог.

4️⃣ Төрсний гэрчилгээ

  • Австралид төрсөн бүх хүүхэд Австралийн төрсний гэрчилгээтэй болно.
  • Энэ нь Австралид төрснийг батлах бичиг баримт боловч иргэншил олгодоггүй.

5️⃣ Ирээдүйн иргэншил

  • Хэрэв хүүхэд Австралид төрснөөсөө хойш 10 жил дараалан амьдарсан бол 10 нас хүрэхэд нь Австралийн иргэншил автоматаар олгогдох эрхтэй болдог, эцэг эхийн визийн статусаас үл хамааран. Энэ төрлийн виз авахад хүүхэд тодорхой амьдарсан хугацааны болон бусад шалгуурыг хангасан байхад болдог ба энэ тухай дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл “Австралид төрөөд 10 жил болоод авах иргэншилийн виз” гэсэн постоос уншаарай.

✅ Дүгнэлт

  • Хүүхэд Австралид төрөөд эцэг эхийнхээ визийг дагна.
  • Эмнэлгийн зардал нь Medicare байхгүй тохиолдолд хувийн даатгалаас тодорхой шаардлагийг ханган төлөгдөнө.
  • Хүүхэд төрсний дараа виз + эх орны паспорт шаардагдана.
  • Хүүхэд Австралид 10 жил дараалан амьдарвал иргэншил авах боломжтой.
Таньд энэ мэдээлэл хэр хэрэг болж байна вэ?

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *